Skip to main content
  • News
  • Events
  • Blog
  • Search

Natural Resource Governance Institute

  • Topics
    Beneficial ownership
    Economic diversification
    Mandatory payment disclosure
    Revenue sharing
    Civic space
    Energy transition
    Measurement of environmental and social impacts
    Sovereign wealth funds
    Commodity prices
    Gender
    Measurement of governance
    State-owned enterprises
    Contract transparency and monitoring
    Global initiatives
    Open data
    Subnational governance
    Coronavirus
    Legislation and regulation
    Revenue management
    Tax policy and revenue collection
    Corruption
    Licensing and negotiation
  • Approach
    • Stakeholders
      • Civil society actors
      • Government officials
      • Journalists and media
      • Parliaments and political parties
      • Private sector
    • Natural Resource Charter
    • Regional knowledge hubs
  • Countries
    NRGI Priority Countries
    Colombia
    Guinea
    Nigeria
    Tanzania
    Dem. Rep. of Congo
    Mexico
    Peru
    Tunisia
    Ghana
    Mongolia
    Senegal
    Uganda
    OTHER COUNTRIES
  • Learning
    • Training
      • Residential training courses
        • Executive
        • Anglophone Africa
        • Francophone Africa
      • Online training courses
        • Advanced
        • Negotiating Contracts
        • Massive open online course (MOOC)
        • Interactive course: Petronia
      • Trainers' modules
        • (empty)
    • Primers
    • Glossary
  • Analysis & Tools
    • Publications
    • Tools
    • Economic models
  • About Us
    • What we do
      • 2020-2025 Strategy
      • Country prioritization
    • NRGI impact
    • Board of Directors
    • Emeritus Board Members
    • Advisory Council
    • Leadership team
    • Experts and staff
    • Careers and opportunities
    • Grant-making
    • Financials
    • Privacy policy
    • Contact us
  • News
  • Events
  • Blog

You are here

  1. Home
  2. Blog

Канад Улсын түүхийн сургамж: Монголын УИХ-ын гишүүд Канадын туршлагатай танилцлаа

22 September 2014
Topics
Commodity pricesLegislation and regulationRevenue managementSovereign wealth fundsState-owned enterprisesSubnational governance
Countries
MongoliaCanada
Stakeholders
Civil society actorsGovernment officialsParliaments and political parties
Precepts
P2 P5 P6 P7 P8 What are Natural Resource Charter precepts?
Social Sharing
More content in
Монгол / Mongolian

(English»)

Энэ сарын эхээр Монгол Улсын Их Хурал (УИХ)-ын зургаан гишүүн, парламентын гурван ажилтны хамтаар Баруун Канадад айлчилж, эрдэс баялаг, газрын тосны цэцэглэлт, доройтлын мөчлөгийг удирдаж ирсэн канадын туршлагатай танилцав. Айлчлалын үеэр УИХ-ын гишүүд Бритиш Колумб бөгөөд Алберта мужийн татвар, төсвийн асуудлыг хариуцсан албан тушаалтнууд, мужийн болон холбооны парламентын гишүүд, Канадын Анхдагч үндэстнүүд (уугуул иргэд)-ийн толгойлогчид, уул уурхайн нөлөөнд автсан нутгийн иргэдтэй ажилдаг салбарын төлөөлөгчидтэй уулзав.


Монгол Улсын УИХ-ын эрхэм гишүүн Ноён Ёндонгийн Отгонбаяр (зургийг Neil Gaudet)

 


Бритиш Колумбийн XIX, XX зууны уул уурхайн цэцэглэлт, Албертагийн тостой элс олборлолтын цэцэглэлт нь өнөөдрийн Монгол Улсын туулж буй цаг үетэй ихээхэн төстэй юм. Олон их наяд доллараар үнэлэгдэх эрдэс баялаг, газрын тосны ашиглагдаагүй нөөцтэй Монгол улсыг “Төв Азийн Саудын Араб” гэж нэрлэсэн нь хүртэл бий. Харин газар доорх энэ их баялгийг хөгжил болгон хувиргахад тулгарах сорилтууд нь багагүй юм.

Эрдсийн үнэ буурч, нутгийн иргэдтэй үүсэх зөрчил нэмэгдэж, уул уурхайн төслүүдийн өртөг зардал байнга өсөн нэмэгдэж байгаа нь уул уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ дэлхий даяар буурахад хүргэж байгаа төдийгүй Монгол Улсын тус салбараа өргөтгөн хөгжүүлэх төлөвлөгөөнд ч сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Зөрчил тэмцлийг шийдэх механизм, уул уурхайн хууль тогтоомж нь тодорхой бус байгаатай холбоотойгоор төр засаг, компани хооронд зөрчилдөөн үүсч байна. Түүнчлэн “хүний хөгжил сан”-д байршуулсан хөрөнгийг ирээдүйд зориулан хөрөнгө оруулаагүй, харин хэрэглээнд зарцуулсан нь анхаарал татаж байна.

Гэсэн хэдий ч 2014 онд эдийн засаг 9.5 хувиар өсөх төлөвтэй байна. Энэ өсөлтийн үр шимийг түшиглэн уул уурхайн орлогыг хамгийн их хэмжээнд байлгах, үндэсний бүтээн байгуулалтанд зарцуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын парламентчид идэвхтэй ажиллаж байна.

Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, Канад улсад хийсэн танилцах айлчлалын тухай Монгол Улсын боловсролын сайд асан, сөрөг хүчин болох Монгол Ардын Намыг төлөөлөн УИХ-д сонгогдсон эрхэм гишүүн ноён Ё. Отгонбаяртай ББЗХ-ийн эдийн засгийн шинжээч Эндрю Бауэр ярилцсан юм.

УИХ гишүүд С. Одонтуяа (зүүн), Ё. Отгонбаяр (баруун) нар Анхдагч үндэстнүүдийн толгойлогчид, тэдний нутагт үйл ажиллагаа явуулдаг олборлох компаниудын төлөөлөгчидтэй ярилцаж байгааг ББЗХ-ийн Н. Дорждарь (дунд) ажиглаж байна.
(Зургийг Эндрю Бауэр)

 


ББЗХ: Монгол Улс өнөөдөр эрдэс баялгийн салбарын хүчтэй өсөлтийн үеэд явж байна. Энэхүү өсөлтийг удирдахад ямар боломж байна, мөн ямар сорилтууд тулгарч байна вэ?

Ё. Отгонбаяр: Уул уурхайн орлого н Монголчуудад ихээхэн боломжийг авчирч байгаа ба энэ боломжийг хөгжлийнхөө суурь болгож чадвал манай орны ирээдүй гэрэл гэгээтэй байна. Тулгарч буй бэрхшээл сорилт нь ч том буюу эдийн засаг баялгаас ихээхэн хамааралтай болж байна. Уул уурхайн орлогын хэлбэлзэл өнөөдөр ч үндэсний эдийн засагт нөлөө үзүүлсээр байна. Түүнчлэн бид Голланд өвчнөөс зайлсхийх, эрдэс баялгийн орлогын хамаарлыг бууруулах талаар суралцах шаардлагатай байна.

Эдгээр сорилтыг давахын тулд парламентын зүгээс юу хийх ёстой вэ?
Уул уурхайн салбарыг зохицуулдаг багц хуулийг бид батлан гаргах шаардлагатай байна. Нэг талаас өнөөдөр ч олон хууль үйлчилж байгаа. Гол асуудал нь гэвэл Монголын парламент эдгээр хуулийг байнга өөрчилж ирсэн нь гадаадын хөрөнгө оруулагчдад хүндрэл учруулдаг. Магадгүй парламентын хувьд үйлчилж байгаа хууль дүрмээ чанд хэрэгжүүлэх тал дээр анхаарах ёстой. Уул уурхайн өсөлтийг дагаад үндсэрхэг үзэл ч газар авч байна. Энэ нь заримдаа урт удаан хугацаанд үйлчлэх, тогтвортой биш, буруу бодлого гарахад хүргэдэг.

ББЗХ-ийн Эндрю Бауэр, Н. Дорждарь (баруун талаас захад нь зогсож буй) нарын хамтаар Монгол Улсын Их Хурлын гишүүд Бритиш Колумбийн түүхэн (1913 оны үед) нүүрсний уурхай болох Мордены уурхайд зочилж байгаа нь. Тус бүсийн сэргэлт, уналтын түүх нь баялгийн орлогын менежментийн талаар чухал сургамжуудыг үлдээсэн юм. (Зургийг Нэйл Гаудет)

 


Иргэний нийгэм төр засаг, парламенттай хэрхэн ажиллах боломжтой вэ?
Зөвхөн Монгол Улс ийм замыг туулаагүй гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Олон улс үндэстнүүд ижил төстэй нөхцөл байдлыг даван туулж, өөрсдийн гэсэн олон алдааг хийж ирсэн. Өөрсдийн гэсэн сургамжийг ч суралцсан. Тиймээс ч ББЗХ зэрэг олон улсын байгууллагууд нь шилдэг туршлага, алдаа онооны талаарх мэдлэг мэдээллийг хуваалцсанаар тэр туршлагаас нь бид суралцах боломжийг бүрдүүлснээр Монгол Улсад туслах юм. Монголд олон хүмүүс, ялангуяа баялгийн үндсэрхэг үзэлтнүүд хөрөнгө оруулагчдад итгэдэггүй. Тэд бидний баялгийг аваад гарахыг зорьж байгаа гэдэгт итгэдэг. Заримдаа мөн гадаадын төр засгийн газрын сонирхлын талаар ч зөвхөн өөрсдийн хөрөнгө оруулагчдыг хамгаалахыг зорьдог гэж үзэн эргэлздэг. Тиймээс ч ББЗХ зэрэг олборлох салбарын санхүүжилтээс хамаардаггүй байгууллагууд хараат бус, ул суурьтай зөвлөгөө өгөх боломжтой тул ихээхэн чухал үүрэгтэй юм.

Канадын парламентын Байгалийн баялгийн хорооны дарга ноён Леон Бенуа байгалийн баялгийн татвар, төрийн бус байгууллагуудын үүргийн талаар Монголын УИХ-ын гишүүдтэй санал солилцож байгаа нь. (Зургийг Эндрю Бауэр)

 


Бид энд, Канадын өрнөд хэсэгт байна. Бритиш Колумб мужид очсон, одоо Алберта мужид ирээд байна. Нэг муж нь уул уурхайгаас хамааралтай. Нөгөөх нь газрын тосноос хамааралтай. Та хувьдаа энэхүү танилцах аяллаас Монголд хэрэгтэй ямар зүйлийг олж мэдсэн бэ?

Чамгүй хэдэн зүйл олж мэдлээ. Мэдээж Канад Улс Монголоос ихээхэн ялгаатай. Холбооны тогтолцоотой улс. Канадад мөн Анхдагч (уугуул) үндэстнүүдийг тусгайлан авч үздэг бол Монголд уугуул иргэд байхгүй. Миний хувьд хамгийн үр өгөөжтэй гурван зүйл байлаа. Нэгт, Албертын өв баялгийн сангийн удирдлага ихээхэн сонирхол татлаа. Миний хувьд Монголд авч хэрэглэж болохуйц загвар байна гэж бодлож байгаа. Бид удахгүй байгалийн баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэнэ. Тиймээс энэ туршлага бидний хувьд ач тустай байлаа.

Хоёрт, бидний сүүлийн уулзалтуудын нэгэнд ялангуяа уул уурхайн салбарт төр засаг компани удирдаж чаддаггүй тухай Канадын сургамжийг тусгайлан тэмдэглэж байсныг ажигласан байх. Харамсалтай нь Монголд ийм туршлага байдаг ба өнөөг хүртэл амжилт муутай буюу Монголын хувьд тийм ч сайн туршлага биш юм.

Гуравт, Монгол Улсын хууль тогтоомжид орон нутгийн иргэдийн ашиг сонирхлыг тусгасан хэд хэдэн заалтууд байдаг ч Канадад бол уурхайн ойролцоох нутгийн хүн амын хүртэх үр өгөөж, хүлээх хариуцлагыг тодорхойлсон гэрээ хэлцлээр уг асуудлыг зохицуулдагийг харлаа. Цаашид Монгол Улсын хууль тогтоомжийг гаргахдаа нутгийн иргэдийн эрхийг нарийвчлан тодорхойлж өгөх шаардлагатай ба уурхай эрхэлж байгаа компани ч нутгийн иргэд өөрсдөө хөгжих эрхтэй ба уг эрхийг нь хүндэтгэх ёстойг зааж өгөх нь чухал гэж бодож байна.

Related content

Canadian History Lesson: Mongolian MPs Learn from Canada's Experience

22 September 2014

May 2015 Letter from the President

14 May 2015

A 2017 Year-End Message from NRGI President and CEO Daniel Kaufmann

Daniel Kaufmann
14 December 2017

At International Anti-Corruption Conference, Calls for Sustained—and Heightened—Vigilance

Max George-Wagner
16 December 2016

Natural Resource Charter Benchmarking Framework: 170 Crucial Questions for Resource-Rich Countries

Robert PitmanDavid Manley
17 October 2016
Helping people to realize the benefits of their countries’ endowments of oil, gas and minerals.
Follow on Facebook Follow on Twitter Subscribe to Updates
  • Topics
    Beneficial ownership
    Civic space
    Commodity prices
    Contract transparency and monitoring
    Coronavirus
    Corruption
    Economic diversification
    Energy transition
    Gender
    Global initiatives
    Legislation and regulation
    Licensing and negotiation
    Mandatory payment disclosure
    Measurement of environmental and social impacts
    Measurement of governance
    Open data
    Revenue management
    Revenue sharing
    Sovereign wealth funds
    State-owned enterprises
    Subnational governance
    Tax policy and revenue collection
  • Approach
    • Stakeholders
    • Natural Resource Charter
    • Regional knowledge hubs
  • Priority
    Countries
    • Colombia
    • Dem. Rep. of Congo
    • Ghana
    • Guinea
    • Mexico
    • Mongolia
    • Nigeria
    • Peru
    • Senegal
    • Tanzania
    • Tunisia
    • Uganda
  • Learning
    • Training
    • Primers
  • Analysis & Tools
    • Publications
    • Tools
    • Economic models
  • About Us
    • What we do
    • NRGI impact
    • Board of Directors
    • Emeritus Board Members
    • Advisory Council
    • Leadership team
    • Experts and staff
    • Careers and opportunities
    • Grant-making
    • Financials
    • Privacy policy
    • Contact us
  • News
  • Blog
  • Events
  • Search