Image placeholder

Байгалийн баялгийн тунхаг

  • Briefing

  • 9 October 2017

English »


Байгалийн баялгийн тунхаг нь төр засаг, улс нийгмийн байгалийн баялгаа ашиглах явдлыг чиглүүлэх багц зарчмууд бөгөөд уг эдийн засгийн боломж нь тухайн улсын иргэдэд хамгийн өндөр бөгөөд тогтвортой өгөөжийг авчрах явдлыг хангахад чиглэсэн болно. Хорогдох байгалийн баялгийг буруу удирдахаас зайлсхийхэд, мөн урт удаан хугацаанд үр шимээ өгч байхыг баталгаажуулахад туслах арга хэрэгсэл, бодлогын сонголтуудыг Тунхагт тодотгож өгсөн билээ.

Тунхаг нь баялгийг олборлох эсэхээс эхлээд олсон орлогоо иргэдийнхээ төлөө хамгийн сайнаар хэрхэн зарцуулах хүртэл төр засгийн өмнө тулгарах гол шийдвэрүүдийг гаргахдаа ашиглах чиглэлүүдийг санал болгож буй 12 суурь дүрмийн хүрээнд бичигдсэн болно.

Анх 2010 онд Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны жил тутмын уулзалтын үеэр танилцуулсан уг Тунхагийг байгалийн баялгийн сорилтуудын талаар бодит туршлагатай, олон улсад нэр хүндтэй хүмүүсээс бүрдсэн хяналтын зөвлөлийн удирдлага дор эрдэмтэн, практик мэргэжилтнүүдийн хараат бус бүлэг зохиосон болно. 2014 онд Английн Оксфорд хотноо зохиогдсон Байгалийн баялгийн тунхагт зориулсан бага хурлын үеэр Тунхагийн шинэчилсэн хувилбарыг танилцуулсан юм.

Уг Тунхагийн агуулга, боловсруулсан мэргэжилтнүүд нь өнөөдөр Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн салшгүй хэсэг болсон билээ. Тиймээс ч уг хүрээлэнгийн Монгол Улсад явуулж буй үйл ажиллагааны хүрээнд Тунхагийг орчуулж, 2017 оны намар олон нийтэд ийнхүү толилуулж байгаадаа баяртай байна.
Байгалийн баялгийн тунхагийн санал болгож буй бодлогын хүрээ, түүнийг бусад улс оронд хэрхэн хэрэглэж байгаа талаар танилцахыг хүсвэл манай блогийг уншина уу. Тунхагийг боловсруулсан түүхийг сонирхвол www.naturalresourcecharter.org хуудсаар зочилно уу.