Skip to main content
  • News
  • Events
  • Blog
  • Search

Natural Resource Governance Institute

  • Topics
    Beneficial ownership
    Economic diversification
    Mandatory payment disclosure
    Revenue sharing
    Civic space
    Energy transition
    Measurement of environmental and social impacts
    Sovereign wealth funds
    Commodity prices
    Gender
    Measurement of governance
    State-owned enterprises
    Contract transparency and monitoring
    Global initiatives
    Open data
    Subnational governance
    Coronavirus
    Legislation and regulation
    Revenue management
    Tax policy and revenue collection
    Corruption
    Licensing and negotiation
  • Approach
    • Stakeholders
      • Civil society actors
      • Government officials
      • Journalists and media
      • Parliaments and political parties
      • Private sector
    • Natural Resource Charter
    • Regional knowledge hubs
  • Countries
    NRGI Priority Countries
    Colombia
    Guinea
    Nigeria
    Tanzania
    Dem. Rep. of Congo
    Mexico
    Peru
    Tunisia
    Ghana
    Mongolia
    Senegal
    Uganda
    OTHER COUNTRIES
  • Learning
    • Training
      • Residential training courses
        • Executive
        • Anglophone Africa
        • Francophone Africa
        • Asia-Pacific
        • Eurasia
        • Latin America
        • Middle East and North Africa
      • Online training courses
        • Advanced
        • Negotiating Contracts
        • Massive open online course (MOOC)
        • Interactive course: Petronia
      • Trainers' modules
        • (empty)
    • Primers
    • Glossary
  • Analysis & Tools
    • Publications
    • Tools
    • Economic models
  • About Us
    • What we do
      • 2020-2025 Strategy
      • Country prioritization
    • NRGI impact
    • Board of Directors
    • Emeritus Board Members
    • Advisory Council
    • Leadership team
    • Experts and staff
    • Careers and opportunities
    • Grant-making
    • Financials
    • Privacy policy
    • Contact us
  • News
  • Events
  • Blog

You are here

  1. Home
  2. Blog

Шинэ эрчээр хэрэгжих хууль иргэдэд төрийн өмчит уул уурхайн компаниудыг харах цонх болж байна

31 March 2021
Author
Dorjdari Namkhaijantsan
Topics
State-owned enterprises
Countries
Mongolia
Social Sharing
More content in
Монгол / Mongolian

English »

Монгол Улсын иргэд нүүрс олборлогч төрийн өмчит Эрдэнэс Таван Толгой компанийн тодорхой хувийг олон жил эзэмшсэний эцэст 2020 онд ногдол ашиг хүртсэн. Энэ нь иргэд олборлох салбарын төрийн өмчит компани (ТӨК)-уудаас шууд ашиг хүртэх боломжтойг илтгэнэ. Харамсалтай нь олон ТӨК алдагдал хүлээж, авлига албан тушаалын дуулианд холбогдож, өр төлбөрийг сэрэмжлэхүйц түвшинд (40 их наяд төгрөг буюу улсын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэхүйц хэмжээнд) хүртэл хурдтай хуримтлуулж ирснийг бодвол дээрх үйл явдал нь тогтсон жишиг бус онцгой тохиолдол гэлтэй. ТӨК-ийн засаглал бол төрийн бодлогын тулгамдсан асуудлын нэг байсаар ирсэн бөгөөд үүнийг зохицуулах Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг өөрчлөх асуудлыг Улсын Их Хурал (УИХ) хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Шинэтгэл хийх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улс дахь уул уурхай, түүнтэй холбоотой томоохон төслүүдийг эзэмшдэг төрийн өмчит Эрдэнэс Монгол компанийн хараат бус үнэлгээг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ)-ээс бэлтгэн, 2019 оны зургаадугаар сард нийтэлсэн. Бид үнэлгээний дүнд үндэслэн тус компанийг ил тод байдлаа нэмэгдүүлэх, үүнд Монгол Улсын Шилэн дансны тухай хуулийг дагаж мөрдөх байдлыг сайжруулах зөвлөмжийг өгсөн. 2014 онд батлагдсан уг хуулиар төрийн өмчийн байгууллагууд, түүний дотор төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн мэдээллийн ил тод байдлыг хангах шаардлагыг тодорхойлсон бөгөөд мэдээллийг нэгдсэн сангаар болон компаниудын тус тусын вэбсайтаар дамжуулан ил болгохоор зохицуулсан байдаг.

ТӨК-ийн янз бүрийн төрөл, хэлбэрээс хамааран ил болгох мэдээллийн шаардлага өөр өөр байгаа. ТӨК-үүд наанадаж тухайн жилийн тайлан, худалдан авах ажиллагааны төлөвлөөгөө тайлагнах ёстой. Бүхэлдээ төрийн мэдэлд байдаг компаниудын хувьд жилийн төсөв, худалдан авах ажиллагаатай холбоотой тендер, аудитын тайлан, өр зээл болон ажиллагсдын орон тоо зэрэг бусад мэдээллийг заавал ил болгох ёстой. Мөн харьцангуй бага босго болох таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий (ойролцоогоор 1,750 ам.доллар) гүйлгээний дэлгэрэнгүй мэдээллийг тайлагнах нь юу юунаас чухал шаардлага юм. 

Дээрх хуулийн хэрэгжилт 2020 он хүртэл тааруухан байсан. Сөрөг хүчин болон иргэний нийгмийн зүгээс хуулийн хэрэгжилтийг сайжруулах тал дээр тавьж байсан шаардлагыг шинээр байгуулагдсан засгийн газар сонсон, хүлээн авсан нь уул уурхайн томоохон төслүүдэд ТӨК-уудын оролцоо нэмэгдэж байгаатай холбоотой байж магадгүй. Олон компани мэдээллийн портал сайтад мянга мянган өгөгдөл, мэдээллийг оруулж эхэлсэн. ББЗХ-ийн хувьд төрийн өмчит уул уурхайн компаниуд уг хуулийг дагаж мөрдөж байгаа байдалд тавих хяналтыг дэмжих зорилгоор Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ)-тэй хамтран ажилласан. ТНЗ-ийн гүйцэтгэсэн ажлын хүрээнд хэдийгээр бэрхшээл байгаа ч ТӨК-ийн ил тайлагнах явдал ихээхэн нэмэгдсэн болохыг бататгасан болно.

Ил тайлагнасан мэдээлэл нь олон зүйлийг тод харуулж байгаа. Төрийн өмчийн томоохон уул уурхайн компаниуд болох Эрдэнэс Монгол, зэсийн Эрдэнэт үйлдвэр, жонш, алт олборлогч Монросцветмет, улсдаа хамгийн том нүүрс олборлогч Эрдэнэс Таван Толгой зэрэг компаниуд санхүүгийн болон үйл ажиллагааны мэдээллээ олон нийтэд хүргэсэн бөгөөд олон мэдээлэл анх удаа ил болов. Монгол Улсын иргэд уул уурхайн манлайлагч компаниудын санхүүгийн гүйцэтгэлтэй урьд өмнө нь байгаагүй түвшинд танилцах нөхцөл бүрдсэн; тухайн компаниудаас хэн худалдан авалт хийдэг, хамгийн том ханган нийлүүлэгчид нь хэн болох, мөн ТӨК-уудын төрөл, цар хэмжээ зэргийн талаар мэдэх болсон.

Шилэн дансны тухай хуулиар дамжуулан ТӨК-ийн ил тайлагнах явдалд иргэдийн анхаарал, сонирхол эрч нэмж байв. Нэг ТӨК менежерийнхээ хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлсөн нь мэдэгдсэний дүнд тухайн менежер (одоогийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд) төлбөрийг компанид буцаасан байдаг. Өөр нэг ТӨК олон нийтийн дургүйцлийн улмаас тансаг зэрэглэлийн Lexus маркийн жип машиныг худалдаж авах төлөвлөгөөгөө цуцлахаа мэдэгдсэн. Эдгээр тохиолдлууд нь ил тод байдлын үнэ цэнэ, мэдээлэлтэй иргэн байхын ач холбогдлыг харуулж байна. Харин олон мянган өгөгдөл мэдээлэл нээлттэй болсноор яг хэрэгтэй мэдээллээ олж авах нь олон зүйлээс шалтгаалж хүндрэлтэй байх бөгөөд олон нийтэд хүрсэн цөөн хэдэн дуулиант мэдээ нь мөст уулын харагдах орой төдийхөн байх магадлалтай.

ББЗХ-ийн саяхан нийтэлсэн тайланд олборлох салбарын ханган нийлүүлэгчдийн зарцуулалт нь дэлхийн хэмжээнд жилд хэдэн зуун тэрбум доллароор үнэлэгдэх санхүүгийн томоохон урсгалыг бүрдүүлдгийг онцлон тэмдэглэсэн. Үнийн дүн нь их тул олборлох салбарын ашиг, татвар ногдох орлогын хэмжээнд ихээхэн нөлөөтэйгөөс гадна салбарт бүтээгдэхүүн үйлчилгээг дотоодоос хангах явдлыг шат ахиулахад чухал ач холбогдолтой. Мөн ашиг эрэлхийлсэн авилгажсан этгээдүүдийн хувьд ч боломж юм.

Энэхүү боломжийг алдахгүй байх, мөн авлигын эрсдэлийг бууруулахын тулд ил тод байдлын талбарт ололт болох шилэн дансыг иргэд болон төр засаг бүрэн дүүрэн ашиглах ёстой. ТНЗ-ын гүйцэтгэсэн мониторинг ажлын хүрээнд, өгөгдлийг дүн шинжилгээ хийхэд амар хялбар болгох нь төрийн зүгээс хийх хамгийн эхний алхам байх учиртайг дурдсан байна. Шилэн дансны портал сайтад байршуулах мэдээллийг компьютер уншиж болохуйц форматыг ашиглан цуглуулж, нээлттэй болгосноор өгөгдөл мэдээлэл оруулахад гарах алдааг багасгаж, хэрэглэгчдэд компаниудын харьцуулалт, цаг хугацааны хандлагад дүн шинжилгээ хялбархан хийх боломжийг олгоно. Иргэний нийгэм, төрийн байгууллагууд ТӨК-уудын гүйцэтгэлийг сайжруулах, засаглалыг бэхжүүлэх, хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс энэхүү өргөн цар хүрээтэй шинэ өгөгдөл мэдээллийг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай. Ингэхийн тулд иргэд болон албан тушаалтнууд өгөгдөл дүн шинжилгээ хийх ур чадвараа дээшлүүлэх шаардлагатай; портал сайтын өгөгдөл мэдээллийн дүрсжүүлэлтийг сайжруулах, ТӨК-ийн засаглалын асуудлаар тусгайлан ажилдаг иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулж өгөгдөл мэдээллийн дүн шинжилгээ хийх сургалт зохион байгуулах зэрэг арга замаар уг ажлыг хийж болно.

Нээлттэй мэдээллийг сайтар судалж, гүнзгийрүүлэн дүн шинжилгээ хийх нь ТӨК-ийн талаар хэрэгжүүлэх бодлогыг шинэчлэхийг зорьж буй өнөөгийн УИХ-ыг мэдээллээр хангахад тустай байх болно. Өгөгдөл мэдээлэл нь ТӨК-ийн санхүүжилт, өр төлбөр, худалдан авалт, борлуулалтын тогтолцоо зэрэг бодлогын асуудлаар өрнөж буй хэлэлцүүлгийг баяжуулж, ТӨК-уудын Монгол Улсын иргэдэд өгөх ашиг тусыг нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэтгэлийг дэмжих юм. Бусад улс орнуудад ТӨК-ийн засаглалыг сайжруулахыг дэмжигчид, мөн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга зэрэг үйл явцад оролцогчид Монголын энэхүү шинэчлэлийг анхааран судлах хэрэгтэй болов уу.

Намхайжанцангийн Дорждарь нь Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер юм.

Зургийг Др. Берндт Гросс, Криэтив Коммонс лицезийн дор Викимедиагаас авч ашиглав.

Related content

Объявление о приеме заявок на Евразийский Медиа Курс

Event type: 
Training
Wednesday, March 1, 2017 - 09:00 to Friday, March 31, 2017 - 17:00
Стамбул, Турция

Eurasia Media Course on Extractives

Event type: 
Training
Wednesday, March 1, 2017 - 09:00 to Friday, March 31, 2017 - 17:00
Istanbul, Turkey

NRGI’s Top 10 Blog Posts in 2017

10 December 2017

A 2017 Year-End Message from NRGI President and CEO Daniel Kaufmann

Daniel Kaufmann
14 December 2017

Local Level Agreements in Mongolia: A Need for Government Leadership and Policy Clarity

Byambajav Dalaibuyan
17 April 2018
Helping people to realize the benefits of their countries’ endowments of oil, gas and minerals.
Follow on Facebook Follow on Twitter Subscribe to Updates
  • Topics
    Beneficial ownership
    Civic space
    Commodity prices
    Contract transparency and monitoring
    Coronavirus
    Corruption
    Economic diversification
    Energy transition
    Gender
    Global initiatives
    Legislation and regulation
    Licensing and negotiation
    Mandatory payment disclosure
    Measurement of environmental and social impacts
    Measurement of governance
    Open data
    Revenue management
    Revenue sharing
    Sovereign wealth funds
    State-owned enterprises
    Subnational governance
    Tax policy and revenue collection
  • Approach
    • Stakeholders
    • Natural Resource Charter
    • Regional knowledge hubs
  • Priority
    Countries
    • Colombia
    • Dem. Rep. of Congo
    • Ghana
    • Guinea
    • Mexico
    • Mongolia
    • Nigeria
    • Peru
    • Senegal
    • Tanzania
    • Tunisia
    • Uganda
  • Learning
    • Training
    • Primers
  • Analysis & Tools
    • Publications
    • Tools
    • Economic models
  • About Us
    • What we do
    • NRGI impact
    • Board of Directors
    • Emeritus Board Members
    • Advisory Council
    • Leadership team
    • Experts and staff
    • Careers and opportunities
    • Grant-making
    • Financials
    • Privacy policy
    • Contact us
  • News
  • Blog
  • Events
  • Search