Монгол Улсын Уул Уурхайн Засаглал Бага Зэрэг Сайжирсан Боловч Олон Нийтэд Мэдээлэл Хүргэх Болон Төрийн Өмчит Компаниудын Засаглалын Асуудалд Анхаарах Шаардлагатай Байна
English »
2021 оны 6 дугаар сарын 30, Улаанбаатар хот —2021 оны Баялгийн засаглалын индекс (БЗИ)-ээр Монгол Улсын уул уурхайн салбар “хангалттай” үнэлгээгээ хадгалсан бөгөөд өмнөх үнэлгээнээс хойш бага зэрэг ахиц гарсан байна.
Монгол Улсын 2021 оны БЗИ нь нийт 100-аас 70 оноо болж, 2017 оны үнэлгээ бага зэрэг буюу 6 оноогоор өсөхөд “Орлогын менежмент” үзүүлэлтийн хувьд ахиц гарсан ба Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилт хийхэд гаргаж буй хүчин чармайлттай холбоотойгоор “Нээлттэй өгөгдөл” хэсэгт өндөр оноо авч, улмаар “Дэмжигч орчин”-ны үнэлгээ сайжирсан нь нөлөөлжээ.
“Монгол Улсын Засгийн газар уул уурхайтай холбоотой хууль тогтоомжийн өөрчлөлтийг хэлэлцэж буй энэ мөчид Баялгийн засаглалын индекс нотолгоо, шийдлүүдийг санал болгож, цар тахлын үед тулгамдаж буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд нэмэр болох юм” гэж Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ)-гийн Монгол Улс дахь менежер Намхайжанцангийн Дорждарь онцлов.
Уул уурхайгаас үнэ цэнэ хүртэх үзүүлэлтээр бага зэрэг ухралт гарсан нь орон нутгийн байгаль орчин, нийгэмд уул уурхайн салбарын үзүүлж буй нөлөөллийн хувьд засаглал доройтсонтой холбоотой. Нөхөн сэргээлт хийх, уурхайг хаах үйл ажиллагааг зохицуулсан дүрэм журамтай холбоотой үнэлгээг ил тод мэдээлэхгүй байгаа нь шийдвэрлэгдээгүй асуудал хэвээр байна гэдгийг ББЗХ-ийн шинжээчид тэмдэглэв.
Түүнчлэн төрийн байгууллагуудтай гэрээ байгуулдаг олборлох компаниудын ашиг хүртэгч эздийн талаарх мэдээллийг ил болгохыг компаниуд болон Засгийн газраас шаардсан хууль тогтоомж дутагдаж байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлийг бий болгож байгааг судлаачид онцлов.
Төрийн өмчит компани болох “Эрдэнэс Монгол”-ын хувьд санхүүгийн гүйлгээ болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаарх статистик мэдээллийг хангалттай хэмжээнд ил тод нийтлэхгүй байгаагаас “хангалтгүй” үнэлгээ авч, улмаар Монгол Улс нь “Төрийн өмчит компанийн засаглал” үзүүлэлтээр тааруухан гүйцэтгэлтэй байна.
“Байгалийн баялгийн менежментэд гүйцэтгэх үүрэг нь улам бур нэмэгдэж байгаа энэ үед “Эрдэнэс Монгол” компани хангалтгүй үнэлгээ авч байгаа нь онцгой анхаарал татсан асуудал болж байна. Үндэсний баялгийн шинэ сангийн талаар өрнөж буй хэлэлцүүлэгт тус компанийн засаглалыг шинэчлэн сайжруулах асуудлыг хөндөх шаардлагатай” гэдгийг Намхайжанцангийн Дорждарь хэлэв.
ББЗХ-ээс Монгол Улсын хууль эрх зүйн тогтолцоо болон тэдгээрийн хэрэгжилтийн хооронд ихээхэн зөрүү байгааг онцолж байна. Төр засгийн бүхий л түвшинд хууль тогтоомжийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мөрдүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг ББЗХ-ийн судлаачид зөвлөж байна.
Эцэст нь гэрээ болон ашиг хүртэгч эздийн мэдээллийг ил болгохыг шаардсан хууль эрх зүйн тогтолцоог бэхжүүлэх, нээлттэй өгөгдлийн зарчмуудыг мөрдөх, цахим өгөгдлийг ашиглах боломжийг сайжруулах, “Эрдэнэс Монгол”-д ил тод байдал, эгэх хариуцлагыг нэмэгдүүлэх, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй холбоотой мэдээллийг иргэдэд тогтмол шинэчлэн хүргэж байх талаарх зөвлөмжүүд ББЗХ-ийн үнэлгээнд багтсан байна.
Редакторуудад зориулсан мэдээлэл:
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн
Монгол Улс дахь менежер
Намхайжанцангийн Дорждарь
+97699085899
[email protected]

- 2021 оны БЗИ нь баялаг ихтэй 18 улс орон газрын тос, байгалийн хий, ашигт малтмалын нөөц баялгаа хэрхэн удирдаж байгааг үнэлсэн болно. Индексийн ерөнхий үнэлгээ нь гурван бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнээс хоёр нь олборлох салбарын салшгүй онцлог болох “Үнэ цэнэ хүртэх байдал” болон “Орлогын менежмент”-ийг хэмжиж байгаа бол гурав дахь нь засаглалын ерөнхий нөхцөл байдлыг буюу үйл ажиллагааг “Дэмжигч орчин”-г үнэлж байгаа. Засаглалын энэхүү гурван ерөнхий хэмжүүр нь 14 дэд хэсэг буюу 51 үзүүлэлтээс бүрдэх бөгөөд тэдгээрийг нийт 136 асуултыг нэгтгэх замаар үнэлсэн болно.
- Монгол Улсын тухайд ББЗХ-ийн хяналтад ажилласан хараат бус судлаачид үнэ цэнэ хүртэх байдал болон орлогын менежментийн талаар асуулгад хариулж анхдагч өгөгдөл, мэдээллийг цуглуулсан. Гурав дахь бүрдэл хэсгийн хувьд БЗИ нь хөндлөнгийн буюу 20 гаруй олон улсын байгууллагын өгөгдөл, мэдээллийг ашигласан. Энэхүү үнэлгээ нь 2019-2020 оныг хамарна. Индекс болон түүнийг хэрхэн тооцсон талаарх нэмэлт мэдээллийг БЗИ-ийн Аргачлалын баримт-аас авна уу.
- Монгол Улсын үнэлгээ нь ББЗХ-ийн цахим хуудсанд тавигдсан болно: https://resourcegovernance.org/analysis-tools/publications/2021-resource-governance-index-mongolia-mining-mn