Skip to main content
  • News
  • Events
  • Blog
  • Search

Natural Resource Governance Institute

  • Topics
    Beneficial ownership
    Economic diversification
    Mandatory payment disclosure
    Revenue sharing
    Civic space
    Energy transition
    Measurement of environmental and social impacts
    Sovereign wealth funds
    Commodity prices
    Gender
    Measurement of governance
    State-owned enterprises
    Contract transparency and monitoring
    Global initiatives
    Open data
    Subnational governance
    Coronavirus
    Legislation and regulation
    Revenue management
    Tax policy and revenue collection
    Corruption
    Licensing and negotiation
  • Approach
    • Stakeholders
      • Civil society actors
      • Government officials
      • Journalists and media
      • Parliaments and political parties
      • Private sector
    • Natural Resource Charter
    • Regional knowledge hubs
  • Countries
    NRGI Priority Countries
    Colombia
    Guinea
    Nigeria
    Tanzania
    Dem. Rep. of Congo
    Mexico
    Peru
    Tunisia
    Ghana
    Mongolia
    Senegal
    Uganda
    OTHER COUNTRIES
  • Learning
    • Training
      • Residential training courses
        • Executive
        • Anglophone Africa
        • Francophone Africa
        • Asia-Pacific
        • Eurasia
        • Latin America
        • Middle East and North Africa
      • Online training courses
        • Advanced
        • Negotiating Contracts
        • Massive open online course (MOOC)
        • Interactive course: Petronia
      • Trainers' modules
        • (empty)
    • Primers
    • Glossary
  • Analysis & Tools
    • Publications
    • Tools
    • Economic models
  • About Us
    • What we do
      • 2020-2025 Strategy
      • Country prioritization
    • NRGI impact
    • Board of Directors
    • Emeritus Board Members
    • Advisory Council
    • Leadership team
    • Experts and staff
    • Careers and opportunities
    • Grant-making
    • Financials
    • Privacy policy
    • Contact us
  • News
  • Events
  • Blog

You are here

  1. Home
  2. News

Монгол Улсын Уул Уурхайн Засаглал Бага Зэрэг Сайжирсан Боловч Олон Нийтэд Мэдээлэл Хүргэх Болон Төрийн Өмчит Компаниудын Засаглалын Асуудалд Анхаарах Шаардлагатай Байна

Press Release
30 June 2021
Topics
Measurement of governance
Countries
Mongolia
Social Sharing
More content in
Монгол / Mongolian
English »

2021 оны 6 дугаар сарын 30, Улаанбаатар хот —2021 оны Баялгийн засаглалын индекс (БЗИ)-ээр Монгол Улсын уул уурхайн салбар “хангалттай” үнэлгээгээ хадгалсан бөгөөд өмнөх үнэлгээнээс хойш бага зэрэг ахиц гарсан байна.  
 
Монгол Улсын 2021 оны БЗИ нь нийт 100-аас 70 оноо болж, 2017 оны үнэлгээ бага зэрэг буюу 6 оноогоор өсөхөд “Орлогын менежмент” үзүүлэлтийн хувьд ахиц гарсан ба Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилт хийхэд гаргаж буй хүчин чармайлттай холбоотойгоор “Нээлттэй өгөгдөл” хэсэгт өндөр оноо авч, улмаар “Дэмжигч орчин”-ны үнэлгээ сайжирсан нь нөлөөлжээ.
 
“Монгол Улсын Засгийн газар уул уурхайтай холбоотой хууль тогтоомжийн өөрчлөлтийг хэлэлцэж буй энэ мөчид Баялгийн засаглалын индекс нотолгоо, шийдлүүдийг санал болгож,  цар тахлын үед тулгамдаж буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд нэмэр болох юм” гэж Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ)-гийн Монгол Улс дахь менежер Намхайжанцангийн Дорждарь онцлов.
 
Уул уурхайгаас үнэ цэнэ хүртэх үзүүлэлтээр бага зэрэг ухралт гарсан нь орон нутгийн байгаль орчин, нийгэмд уул уурхайн салбарын үзүүлж буй нөлөөллийн хувьд засаглал доройтсонтой холбоотой. Нөхөн сэргээлт хийх, уурхайг хаах үйл ажиллагааг зохицуулсан дүрэм журамтай холбоотой үнэлгээг ил тод мэдээлэхгүй байгаа нь шийдвэрлэгдээгүй асуудал хэвээр байна гэдгийг ББЗХ-ийн шинжээчид тэмдэглэв.
 
Түүнчлэн төрийн байгууллагуудтай гэрээ байгуулдаг олборлох компаниудын ашиг хүртэгч эздийн талаарх мэдээллийг ил болгохыг компаниуд болон Засгийн газраас шаардсан хууль тогтоомж дутагдаж байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлийг бий болгож байгааг судлаачид онцлов.
 
Төрийн өмчит компани болох “Эрдэнэс Монгол”-ын хувьд санхүүгийн гүйлгээ болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаарх статистик мэдээллийг хангалттай хэмжээнд ил тод нийтлэхгүй байгаагаас “хангалтгүй” үнэлгээ авч, улмаар Монгол Улс нь “Төрийн өмчит компанийн засаглал” үзүүлэлтээр тааруухан гүйцэтгэлтэй байна.
 
“Байгалийн баялгийн менежментэд гүйцэтгэх үүрэг нь улам бур нэмэгдэж байгаа энэ үед “Эрдэнэс Монгол” компани хангалтгүй үнэлгээ авч байгаа нь онцгой анхаарал татсан асуудал болж байна. Үндэсний баялгийн шинэ сангийн талаар өрнөж буй хэлэлцүүлэгт тус компанийн засаглалыг шинэчлэн сайжруулах асуудлыг хөндөх шаардлагатай” гэдгийг Намхайжанцангийн Дорждарь хэлэв.
 
ББЗХ-ээс Монгол Улсын хууль эрх зүйн тогтолцоо болон тэдгээрийн хэрэгжилтийн хооронд ихээхэн зөрүү байгааг онцолж байна. Төр засгийн бүхий л түвшинд хууль тогтоомжийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мөрдүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг ББЗХ-ийн судлаачид зөвлөж байна.
 
Эцэст нь гэрээ болон ашиг хүртэгч эздийн мэдээллийг ил болгохыг шаардсан хууль эрх зүйн тогтолцоог бэхжүүлэх, нээлттэй өгөгдлийн зарчмуудыг мөрдөх, цахим өгөгдлийг ашиглах боломжийг сайжруулах, “Эрдэнэс Монгол”-д ил тод байдал, эгэх хариуцлагыг нэмэгдүүлэх, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй холбоотой мэдээллийг иргэдэд тогтмол шинэчлэн хүргэж байх талаарх зөвлөмжүүд ББЗХ-ийн үнэлгээнд багтсан байна.
 
 
Редакторуудад зориулсан мэдээлэл:
 
  • 2021 оны БЗИ нь баялаг ихтэй 18 улс орон газрын тос, байгалийн хий, ашигт малтмалын нөөц баялгаа хэрхэн удирдаж байгааг үнэлсэн болно. Индексийн ерөнхий үнэлгээ нь гурван бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнээс хоёр нь олборлох салбарын салшгүй онцлог болох “Үнэ цэнэ хүртэх байдал” болон “Орлогын менежмент”-ийг хэмжиж байгаа бол гурав дахь нь засаглалын ерөнхий нөхцөл байдлыг буюу үйл ажиллагааг “Дэмжигч орчин”-г үнэлж байгаа. Засаглалын энэхүү гурван ерөнхий хэмжүүр нь 14 дэд хэсэг буюу 51 үзүүлэлтээс бүрдэх бөгөөд тэдгээрийг нийт 136 асуултыг нэгтгэх замаар үнэлсэн болно.

  • Монгол Улсын тухайд ББЗХ-ийн хяналтад ажилласан хараат бус судлаачид үнэ цэнэ хүртэх байдал болон орлогын менежментийн талаар асуулгад хариулж анхдагч өгөгдөл, мэдээллийг цуглуулсан. Гурав дахь бүрдэл хэсгийн хувьд БЗИ нь хөндлөнгийн буюу 20 гаруй олон улсын байгууллагын өгөгдөл, мэдээллийг ашигласан. Энэхүү үнэлгээ нь 2019-2020 оныг хамарна. Индекс болон түүнийг хэрхэн тооцсон талаарх нэмэлт мэдээллийг БЗИ-ийн Аргачлалын баримт-аас авна уу.
 
  • Монгол Улсын үнэлгээ нь ББЗХ-ийн цахим хуудсанд тавигдсан болно: https://resourcegovernance.org/analysis-tools/publications/2021-resource-governance-index-mongolia-mining-mn
 
 
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.
 
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн
Монгол Улс дахь менежер
Намхайжанцангийн Дорждарь
+97699085899
[email protected]

Related content

How Can Open Government Partnership Work For Eurasia?

24 February 2017

Closing the Gap: Strengthening the Development and Implementation of Natural Resource Commitments in the Open Government Partnership

13 November 2017

Resource Governance Index Points to State-Owned Enterprises as Key Mongolia Reform Target

Dorjdari Namkhaijantsan
29 September 2017

Open Contracting for Oil, Gas and Mineral Rights: Shining a Light on Good Practice

26 June 2018

Three Ways Companies Can Make 2019 a Big Year for Contract Transparency

Robert Pitman
30 January 2019
Helping people to realize the benefits of their countries’ endowments of oil, gas and minerals.
Follow on Facebook Follow on Twitter Subscribe to Updates
  • Topics
    Beneficial ownership
    Civic space
    Commodity prices
    Contract transparency and monitoring
    Coronavirus
    Corruption
    Economic diversification
    Energy transition
    Gender
    Global initiatives
    Legislation and regulation
    Licensing and negotiation
    Mandatory payment disclosure
    Measurement of environmental and social impacts
    Measurement of governance
    Open data
    Revenue management
    Revenue sharing
    Sovereign wealth funds
    State-owned enterprises
    Subnational governance
    Tax policy and revenue collection
  • Approach
    • Stakeholders
    • Natural Resource Charter
    • Regional knowledge hubs
  • Priority
    Countries
    • Colombia
    • Dem. Rep. of Congo
    • Ghana
    • Guinea
    • Mexico
    • Mongolia
    • Nigeria
    • Peru
    • Senegal
    • Tanzania
    • Tunisia
    • Uganda
  • Learning
    • Training
    • Primers
  • Analysis & Tools
    • Publications
    • Tools
    • Economic models
  • About Us
    • What we do
    • NRGI impact
    • Board of Directors
    • Emeritus Board Members
    • Advisory Council
    • Leadership team
    • Experts and staff
    • Careers and opportunities
    • Grant-making
    • Financials
    • Privacy policy
    • Contact us
  • News
  • Blog
  • Events
  • Search