Нэмүү өртгийн эрэлд: Эрдэнэтэд зэс хайлуулах төслийн төсөв санхүү, байгаль орчны үр нөлөөг үнэлэх нь
Эрдэнэтэд зэс хайлуулах үйлдвэр байгуулах нь аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих боломжтой ч нийтээр хүртэх өгөөжийг нэмэгдүүлж чадах уу? ББЗХ-ийн шинэ судалгаанд төслийн санхүүгийн үр ашиг, байгаль орчны эрсдэлийг үнэлжээ.
Монгол Улс зэсийн баялгаа дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингээхийг зорьж байна. Эрдэнэтэд зэс хайлуулах үйлдвэр байгуулах төсөл нь аж үйлдвэрийн төрөлжилт, ажлын байр болон шинэ үйлдвэрлэлийн салбаруудыг хөгжүүлэх боломжтой.
Энэхүү тайланд Н.Дорждарь, Н.Золжаргал нар төслийн төсөв санхүү, байгаль орчны үр нөлөөг үнэлжээ. Судалгаанд зэсийн баяжмалыг олборлон экспортлох үйл ажиллагааг үргэлжлүүлэх, бие даасан хайлуулах үйлдвэр байгуулах, уурхай болон хайлуулах үйлдвэрийн цогцолбор байгуулах гэсэн гурван хувилбарыг харьцуулан шинжилсэн байна.
Санхүүгийн загварчлалын үр дүнгээс үзвэл, ашигласан таамаглалын хүрээнд зэсийн баяжмалыг олборлон экспортлох хувилбар нь уурхай, хайлуулах үйлдвэрийн цогцолбор хувилбараас илүү өндөр санхүүгийн өгөөжтэй байна. Харин бие даасан хайлуулах үйлдвэр нь бизнесийн хувьд ашигтай ажиллах боломжгүй байна. Мөн тайланд хүхрийн давхар ислийн ялгаралт, хүхрийн хүчлийн менежмент, төслийн ил тод байдал болон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахаас өмнө хараат бус хяналт-шинжилгээ хийх шаардлагыг онцолжээ.
Шинжилгээнд ашигласан санхүүгийн загварыг татаж авах боломжтой.
Authors
Dorjdari Namkhaijantsan
Mongolia Manager
Zoljargal Naranbaatar
Mongolia Officer